Ялуу - Ялуу - Бүтээгдэхүүн - Био Эргэл Хайрхан ХХК
 

Санал асуулга

Сайтыг үнэлнэ үү
Нийт: 3

Чат

200
Home » Files » Ялуу

Ялуу
2016-03-04, 4:59 PM
Ялууг үсэг ба тоон тэмдэглэгээгээр хаяглана. Жишээ нь: Я 25.12.14, ДЯ 25.12.22 бол:

Я – Даацын бус ялуу

ДЯ – Даацын ялуу

25 – Ялууны урт, дм

12 – Ялууны өргөн, см

14, 22 – Ялууны өндөр, м

Ялуу үйлдвэрлэх техникийн шаардлага:
1.Ялууг MNS 864:87 стандартыг баримтлан үйлдвэрлэнэ.
2.Ялууг В15 ангийн хүнд бетоноор үйлдвэрлэнэ.
3.Ялууг үйлдвэрлэх хэрэглэх материалууд нь тус тусын стандарт, техникийн нөхцийн шаардлагыг бүхэн хангасан байна.
4.Ялуунд SR, SD ангийн MNS JIS G 3112:2002; Al; Alll ангийн ГОСТ 5781-82 стандартын шаардлага хангасан туйван арматур Bpl ангийн ГОСТ 6727-80 стандартын шаардлага хангасан ган утас тус тус хэрэглэнэ.
5.Ширээсэн каркасны ажлыг гүйцэтгэхдээ MNS 2797:2001 стандарт, БН 393-82 норм, боосон каркасны ажлыг гүйцэтгэхдээ БНбД 3.03.01.88 нормын шаардлагыг тус тус мөрдөнө.
6.Ялууны угсралтын гогцоонд халуунаар цувисан Al ангийн ВСт3сп2 маркийн ган хэрэглэнэ.
7.Ялууг MNS 3852:85 стандартын ган хэвэнд үйлдвэрлэнэ.
8.Ялууны ажлын арматурын зэврэлтээс хамгаалах бетонон үеийн зузаан15 мм, бусад арматурын хамгаалах бетонон үеийн зузаан 10 мм байна.
9.Ялууг үйлдвэрлэхдээ технологийн үйлдэл тус бүрд чанарын хяналт тавина.
10.Ялууны овор хэмжээ, гадаргуугын чанар, гадаад үзэмж нь MNS 2228:2002 стандартын шаардлагыг хангасан байна.
11.Ялууг үйлдвэрлэгчийн чанарын хяналтын алба MNS 864:87 стандартын дагуу хүлээн авсан байна.
12.Ялууны бетоны бат бэхийг шалгахдаа MNS 1272:87; MNS 1920:82 бат бэх, деформацийг туршин шалгахдаа MNS 2370:85 стандартын шаардлагыг тус тус баримтлана.
13.Ялуу нь даац, деформацийн шаардлагыг бүрэн хангасан, туршилтын үед хяналтын ачааллыг дааж чадсан байна.
14.Ялууг хадгалах, тээвэрлэхдээ MNS 864:87 стандартын шаардлагыг баримтлана.

MNS 864:87-ийн хэсгээс:

1.Ялууг хадаглах,тээвэрлэхдээ марк тус бүрээр нь ангилан тэмдэглэгээтэй талыг нэг зүгт харуулан хураах ѐстой.

2.Ялууг тээвэрлэхдээ хөдөлгөөний чиглэлийн дагуу туушд нь хурааж үе болгоны хооронд модон дэр тавина.

3.Хадгалахдаа марк тус бүрээр нь ангилан хооронд нь модон дэр тавьж хураана.

4.Хадгалах ба тээвэрлэх үед хэрэглэх дэр мод нь 40 х 40 мм-ээс багагүй хөндлөн огтлолтой бөгөөд ялууны үзүүрээс 200 мм зайд тавигдсан байна.

5. Багцалсан ялууг зориулалтын ачаа хавчих төхөөрөмжийн тусламжтайгаар кранаар, харин салангид ялууг угсралтын гогцооноос нь өргөн, ачиж буулгах ѐстой.

6. Ялууг ачих, тээвэрлэх, буулгах ажиллагаа нь эвдрэл гэмтлээс хамгаалсан арга хэмжээний доор явагдах ѐстой.
Category: Ялуу | Added by: pertkef
Views: 979 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
 
Touc