Хучилтын нүхт хавтан - Хучилтын нүхт хавтан - Бүтээгдэхүүн - Био Эргэл Хайрхан ХХК
 

Санал асуулга

Сайтыг үнэлнэ үү
Нийт: 3

Чат

200
Home » Files » Хучилтын нүхт хавтан

Хучилтын нүхт хавтан
2016-03-04, 4:57 PM
1. Бетон, төмөрбетон хийц эдэлхүүнд хэрэглэх үндсэн түүхий эд, материал нь бетон зуурмаг бэлтгэхэд хэрэглэх дүүргэгч, барьцалдуулагч материал болон ган туйван байна.

2. Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материалын техникийн шаардлага нь MNS 2803:2004 байна.

3. Бетоны барьцалдуулагчаар MNS 974:99 стандартын шаардлага хангах М400-аас багагүй маркийн цемент хэрэглэнэ.

4. Бетон зуурмагт MNS 3821:85 стандартын шаардлага хангах ус хэрэглэнэ.

5. Хавтанд дор дурьдсан стандартын шаардлага хангасан ган туйван, утас хэрэглэнэ. Үүнд: Урьдчилан хүчитгэсэн арматур MNS ISO 6934-2:2003, ГОСТ 10884, ГОСТ 7348, ГОСТ 13840, ГОСТ 6727, ГОСТ 5781, ердийн арматурт MNS JIS G 3112:2002 стандартын шаардлага хангасан ган утас, татлага, туйван тус тус хэрэглэнэ.

6. Хучилтын хавтанг нэр төрлөөр нь ялган хооронд нь 70 мм өргөнтэй 40 мм-ээс багагүй зузаантай хуурай модон дэр хийж, хамгийн доод дэрийг тэгш талбайд байрлуулан 6-аас ихгүй үеэр давхарлан хураана. Дэрүүдийг босоо чигтээ нэг тэнхлэг дээр угсралтын гогцооны дэргэд байрлуулсан байна.

7. Хавтангийн уртын дагуу тэнхлэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигт тохируулан байрлуулсан байна. Хавтан тээвэрлэх явцад дагуу болон хөндлөн чиглэлд шилжих шилжилтээс хамгаалан бэхэлсэн байна.

8. Хавтанг өргөх, ачих, буулгах ажлыг хийхдээ угсралтын гогцоог ашиглан кранаар гүйцэтгэнэ.

9. Хавтанг өргөх, ачих, буулгахдаа эвдрэл, гэмтлээс хамгаалах хэрэгтэй.
Category: Хучилтын нүхт хавтан | Added by: pertkef
Views: 502 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
 
Touc