Зоорийн ханын гулдмай
| 2016-03-04, 4:58 PM |
Зоорийн ханын гулдмай үйлдвэрлэх техникийн шаардлага. 1.Орон сууц олон нийтийн барилгын зоорийн хана, суурийн гулдмайг энэ стандартын шаардлага, батлагдсан ажлын зураг, технологийн зааврын дагуу үйлдвэрлэнэ. 2.Бетон зуурмагийг бэлтгэх материал нь холбогдох стандарт. техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан байна. 3.Бетоны бат бэх нь төсөлд заасан бетоны шахалтын бат бэхтэй тохирч байх ёстой. 4.Бетоны хүйтэн тэсвэрлэлт, ус үл нэвтрүүлэлтийг СНИП – П – 21 -75-ын заалтын дагуу барилга барих мужийн цаг уурын нөхцөл, бүтээцийн ашиглалтын байдлаас хамааруулан зураг төсөлд заасан байна. 5.Идэмхий орчны үйлчлэлд зориулсан гулдмайн бетон зуурмагийн материал нь СнИП-П-28-75-ын шаардлагыг хангасан байна. 6.Бетоныг бэлтгэхэд зориулагдсан материалд тавигдах шаардлага, бетоны бат бэх, хүйтэн тэсвэрлэлт, ус нэвтрүүлэлтийн марк нь төслийн болон гулдмай үйпдвэрлэх захиалгад заасантай тохирч байх ёстой. 7.Гулдмайн бат бэх, төслийн маркийн 70%-д хүрсэн үед хэрэглэгчид нийлүүлэхийг зөвшөөрнө. 8.Гулдмайн угсралтын гогцоог халуунаар нь сунгаж татсан гөлгөр гадаргуутай А1 ангийн ВСтЗПС2 маркийн эсвэл үелсэн огтлолтой Ac 1 ангийн 10ГТ маркийн шилбэн арматураар хийнэ. 9.Гулдмайн хэмжээний зөвшөөрөгдөх зөрүү нь: 1.уртад +5 2.өндөрт /зузаан/ +3 3.өргөнд +2 диагоналуудын уртын зөрүү нь +/-10 мм-ээс тус тус хэтрэхгүй байх ёстой. 4.Гулдмайн хажуу гадаргуугийн шулуун байдлын хэлбэлзэл нь урт өргөний дагуу 3 мм-ээс хэтрэхгүй байна. 5.Гулдмайн ил харагдах гадаргууд голчоороо 6 мм, гүнээрээ 3 мм-ээс ихгуй жижиг нүх сүв, Змм-ээс илүүгүй өндөртэй бетоны наалдас байж болно. 6.Гулдмайн ирмэгийн 1 метр тутамд гүнээрээ 8 мм, уртаараа 50 мм-ээс ихгүй эмтэрхий 1-ээс илүү байхыг зөвшөөрөхгуй. 7.Бетоны гадаргууд ан цав байхыг зөвшөөрөхгүй бөгөөд харин бетоны суултаас үүссэн ан цав байвал өргөн нь 0.1 мм-ээс их байж болохгүй. 8.Гулдмайн дээд хавтгай гадаргууд 5мм-ээс илүү зузаантай шингэн зуурмаг байхыг зөвшөөрөхгүй. 9.Суурийн гулдмайн ажлын арматурыг хамгаалах бетон үеийн зузаан 30 мм байх бөгөөд зөвшөөрөгдөх зөрүү нь 3 мм-ээс хэтрэхгүй байх ёстой. 10.Гулдмайн өргөх гогцоо зурагт заасан байрлалаас 10 мм-ээс ихгүй хэмжээгээр шилжсэн байхыг зөвшөөрнө. 11.Гулдмайн арматур нь батлагдсан альбом нь каталогт заасантай тохирч байх бөгөөд тос, зэв зэрэг гадны ямар нэгэн бохирдол, гэмтэлгүй байх шаардлагатай. 12.Гулдмайг түүний стандартын хэмжээ, шаардлагыг бүрэн хангахуйц хэвэнд үйлдвэрлэх бөгөөд хэвний дотор гадаргууг зориулалтын тосоор тосолсон байна. 13.Гулдмайг хадгалахдаа маркаар нь ангилан хооронд нь адил хэмжээтэй модон дэр тавьж хураана. Хураасан гулдмайн өндөр 2.5м-ээс их байж болохгүй. 14.Дэр модыг өргөх гогцооны дотор талаар байрлуулах ба дэрүүд нь босоо чигтэй нэг тэнхлэг дээр байх ёстой. 15.Гулдмайг тээврийн хэрэгсэлд ачихдаа өндрийг даац, ачааны зөвшөөрөгдөх овор хэмжээнээс нь хамааруулан тогтооно. 16.Гулдмайг хадгалах, ачиж буулгах, тээвэрлэх үед түүнийг гадны эвдрэл гэмтлээс хамгаалах арга хэмжээг заавал авсан байх ёстой
|
Category: Зоорийн ханийн гулдмай | Added by: pertkef
|
Views: 709 | Downloads: 0
| Rating: 0.0/0 |
|